Үйлчилгээний Нөхцөл, Журам
Энэхүү журмаар OCHLOO онлайн дэлгүүрээс бараа худалдан авах, хүргэх, буцаахтай холбоотой харилцааг зохицуулна.
1. Худалдан авалт & Бараа буцаалт
Анхааруулга: Гоо сайхны бүтээгдэхүүн болон хямдралтай, урамшуулалтай барааг буцаах, солих боломжгүйг анхаарна уу.
- Хэрэглэгч нь захиалга хийхээсээ өмнө бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээлэл болон орц найрлагатай сайтар танилцах үүрэгтэй.
- Бүрэн үнээр худалдан авсан, битүүмжлэл задраагүй, гэмтэлгүй барааг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор солих боломжтой (хүргэлтийн төлбөрийг худалдан авагч хариуцна).
- Лац нь задарсан, хэрэглэсэн бүтээгдэхүүнийг эрүүл ахуйн шаардлагын дагуу буцаах боломжгүй.
2. Хүргэлтийн Нөхцөл
Улаанбаатар хот дотор: Захиалга баталгаажсанаас хойш 24-48 цагийн дотор хүргэгдэнэ.
А болон Б бүсийн хүргэлт:
- Улаанбаатар хотын А, Б бүсэд хүргэлт үнэгүй хийгдэнэ.
- А, Б бүсээс гарсан (зуслан, хотын захын цэгүүд) тохиолдолд байршлаас хамааран хүргэлтийн нэмэлт төлбөр тооцогдоно.
Орон нутгийн хүргэлт:
- Орон нутгийн захиалгыг Дүнжингарав худалдааны төв эсвэл тухайн чиглэлийн унаанд тавьж өгнө.
- Унаанд тавьж өгөх үйлчилгээ үнэгүй боловч, хот хоорондын тээврийн хөлс (дайврын мөнгө)-ийг худалдан авагч өөрөө төлөх бөгөөд барааг хүлээж авахдаа жолоочид төлнө.
3. Төлбөр тооцоо
- Захиалгын төлбөрийг Банкны шилжүүлгээр 100% урьдчилж төлснөөр захиалга баталгаажна.
- Бэлнээр төлөх хүсэлтэй захиалга баталгаажуулах кодоор утасны дугаараа баталгаажуулна.
- Байгууллагын нэхэмжлэхээр авах бол админтай холбогдоно уу.
4. Нууцлал & Аюулгүй байдал
Бид таны хувийн мэдээлэл (утасны дугаар, хаяг)-ийг зөвхөн захиалга хүргэх зорилгоор ашиглах бөгөөд гуравдагч этгээдэд дамжуулахгүй.
Сүүлд шинэчилсэн: 2026.06.19